CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн сорилтыг хамтдаа даван туулахыг уриалав

02-18-2018 18:47

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Мюнхен хотноо НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерриш: Дэлхийн нийт өнөөгийн байдлаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал, Ойрх Дорнодын эмх замбараагүй байдал, интернетийн аюулгүйн байдал зэрэг сорилт тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг нягтран нэгдэж, сорилт, аюулыг хамтдаа даван туулах ёстой гэжээ.

16-нд Мюнхены  аюулгүй байдлын 54 дэх хурал нээгджээ. Гутерриш мөн өдрийн хуралд хэлэхдээ: БНАСАУ цөмийн зэвсэг судалж, хөгжүүлж байгаа нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг холбогдох арга хэмжээ авч хориг тавих бөгөөд гадаад харилцааны аргаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.

Тэрээр Ойрх Дорнодын эмх замбараагүй байдал, интернетийн аюулгүйн байдлыг чухалчлан үзсэн бөгөөд цаг уурын өөрчлөлт, шударга бус байдал, цагаачдын асуудлыг ч хөнджээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100