CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сурил Рамафоса Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов

02-16-2018 17:12

 15-нд Өмнөд Африкийн үндэсний хурлаас Өмнөд  Африкийн Африк үндэсний конгрессын дарга, ерөнхийлөгчийн орлон гүйцэтгэгч  Сурил Рамафосаг Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгчөөр сонгож, 14-нд албан  тушаалаасаа огцрохоор мэдэгдсэн Зумагийн халааг өгсөн  байна. 

 Өнгөрсөн 12-р сарын 8-нд, Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч  асан Сурил Рамафоса, Зумагийн дэмжиж байсан нэр дэвшигчийг ялж,  Өмнөд Африкийн  Африк үндэсний конгрессын даргаар сонгогдсон юм. Дүрмийн дагуу, 2019 онд  Зумагийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацаа дууссаны дараа тэрээр Африк  үндэсний конгрессын нэр дэвшигчээр сонгуульд оролцох юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100