CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин бүх ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлэв

02-16-2018 15:05

14-нд АИХ-ын  ордонд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл 2018 оны цагаан сарын хүлээн авалт  хийжээ. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв  зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтын үеэр чухал үг хэлж: Бид анхны  зорилтоосоо буцахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, Хятадын 1 тэрбум 300 сая  гаруй хүний агуу их тэмцлийн түүхийн шинэ хуудсыг үргэлжлэн бүтээх ёстой гэжээ. 

АИХ-ын ордны  танхим баярын уур амьсгалаар бялхаж, олон салбарын 2000 гаруй төлөөлөгч хамтдаа  цагаан сарын хүлээн авалтад оролцжээ. Жи Жиньпин дага ХКН, Хятадын төрийн  зөвлөлийг төлөөлөн Хятадын бүх үндэстний ард түмэн, Хонгконгийн засаг захиргааны  онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайванийн ард түмэн болон  гадаад дахь Хятадын харьяат нарт цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ. Ши Жиньпин  дарга хэлэхдээ: Нөхөд өө, анд найз  нар аа. Нар наашилж, найртай дэлгэр цаг эхэлж, цагаан сарын баяр боллоо. Хятадын  ард түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт цагаан сарын баяр болох  гэж буйд тохиолдуулан бид энд цуглан хуучин оноо үдэж, шинэ жилээ угтаж байгаад  баяртай байна. Эн тэргүүнд би ХКН, Хятадын төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс та  бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлье! Хятадын бүх үндэстний ард түмэн, Хонгконгийн  засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайванийн  ард түмэн болон гадаад дахь Хятадын харьяат нартай цагаан сарын ерөөл дэвшүүлж  байна! Та бүхэн сар шинэдээ сайхан  шинэлээрэй!

Саяхан  өнгөрөн одсон 2017 онд, Хятадын онцлогтой социализмын олон ажил төрөл чухал  амжилтад хүрэв. ДНБ-ий ерөнхий хэмжээ 82 их наяд юаньд хүрснээс гадна, бүх  жилийн өсөлтийн хурд 6.9 хувьд хүрэв. Ийнхүү Хятадын эдийн засаг дэлхий дахинд  шагшигдсан гүнзгий өөрчлөлт, олон илэрхий амжилтад хүрэв. Хуулиар засаглахыг  гүнзгий хэрэгжүүлж, ардын амьжиргаа улам сайжрав. Ядуурлаас ангижруулах шуурхай  ажиллагаа хүчтэй урагшилж, батлан хамгаалалт, армийн бүтээн байгуулалт шинэ  байдалтай болж, бүх талын гадаад харилцаа баялаг үр дүнд хүрэв. Мөн намаа  чанга хатуу засах явц бүх талаар ахив. Ялангуяа ХКН-ын XIX их хурал амжилттай  хуралдснаар, шинэ эриний Хятадын онцлогтой социалист хөгжлийн чиглэлийг  тодорхойлж, орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ аяныг  эхлүүлсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ:  "Цаг хугацаа бол хамгийн бодит гэрч.  Өнгөрсөн нэг жилд, нам, арми, үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгдэн шуурхай  урагшилж, Хятадын онцлогтой социалист олон ажил төрлийг урагшлуулан чухал шинэ  амжилтад хүрэв. Эдгээр амжилтын хувьд, нам, ард түмэнтэйгээ хамт урт хугацаагаар  хичээн зүтгэсэн буюу дусал дуслаар хуримтлуулан арвижүүлж, агуу Хятад орныг шинэ  орон зайд хүргэв. Орчин үеэс эхлэн түмэн давааг давсан Хятадын үндэстнүүд, хатуу  бэрхийг үл алжаан хичээн зүтгэснээр, хөл дээрээ босон баяжин хүчирхэгжсэн аугаа  дэвшлийг биелүүлэв. Хятадын аугаа хөгжил, амжилтыг эх оронч ард түмэн хоёр  гараараа бүтээсэн төдийгүй үе үеийн хятадуудын хичээл зүтгэлээр бий болсон юм.  Энд аугаа эх орны хөгжил дэвшил, Хятадын үндэстнүүдийн бие даасан хүчирхэгжилд  хувь нэмрээ өргөсөн ахмад баатрууд, хөдөлмөрч түмэн, ахмад дайчид, мөн өнгөрсөн  үеийнхэндээ хамгийн эрхэм хүндэтгэл дэвшүүлж байна" гэжээ. 

2018 он бол ХКН-ын XIX их хурлын зориг санааг бүх талаар  хэрэгжүүлэх анхны жил бөгөөд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, “13-р таван  жил”-ийн төлөвлөгөөг биелүүлэх чухал жил, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн  40 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, 2018 оны Хятадын хөгжлийг  чиглэлийг тодорхойлсон юм. Тэрээр хэлэхдээ: "Тахиа жилийг үдэж, нохой жилийг угтаж буй энэ үед манай эх орны  ирээдүй жилээс жилд сайжрах болно. Цагаан сар бол шинэ эхлэл, шинэ хүсэл  мөрөөдлийг бэлгэдэж байгаа юм. Тогтворгүй олон улсын нөхцөл байдал, Хятад улсыг  шинэчлэн хөгжүүлэх бэрх үүргийг биелүүлэхийн тулд бүх нам, цэрэг арми, олон  үндэстний ард иргэд эв санаагаа нэгтгэн, шинэ эриний Хятадын онцлогтой социалист  үзэл санаагаар удирдуулан, товлосон үйл ажиллагааны хөтөлбөр, стратегийн  шийдвэр, ажлын байршуулалтыг найдвартай биелүүлж, бид тогтоосон зорилтынхоо  төлөө үргэлжлэн урагшлах ёстой. ”

Цагаан сар бол гэр бүлээрээ хуран цуглах цаг мөч юм. Хятадын  үндэстнүүд гэр бүлээ ихэд чухалчилдаг. ХКН-ын XIIX их хурлаас хойш Ши Жиньпин  “гэр бүл, гэрийн сургаал, айл гэрийн удам сурталыг чухалчлах хүндэтгэх” тухай  олон газарт олон удаа ярьсан бөгөөд “Гэр бүлийн ирээдүй, хувь заяа улс үндэстний  ирээдүй, хувь заяатай нягт холбоотой” хэмээн онцолсоор ирсэн юм. Мөн өдрийн  хэлсэн үгэндээ Ши Жиньпин: Хувийн хүсэл мөрөөдөл, гэр бүлийн хүсэл мөрөөдлөө,  улс үндэстний хүсэл мөрөөдөлтөй уялдуулан багтаах хэрэгтэй хэмээн онцолсон  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100