CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Гиринд ажиллаж байна

02-14-2018 15:37

 12,13-нд Хятадын  цагаан сарын өмнөхөн ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Гирин мужийн намын хорооны дарга  Баянчулуу, мужийн дарга Жинь Жуньхайны хамт Байчэн хотын Жэньлай шяньд ажиллаж,  иргэдэд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

 Хасах 21 хэмийн хүйтэн  өдөр байсан ч зах дээр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ жилийн борлуулалт сайн  байна гэж лангууны эзэд Ли Кэчянд хэлж байлаа. Интернет сүлжээгээр  бүтээгдэхүүнээ борлуулснаас хойш худалдаа наймаа улам сайн болж байна гэж  лангуун эзэд хэлэхэд Ли Кэнчян, цахим худалдааг хотын хүмүүс ихээр ашиглаж  байсан бол одоо тариачдад дөхөм нөхцөл хангаж, хэрэглээний нөөц хүчнийг  хөгжүүлэхэд ашигтай гэжээ.

 Ли Кэчян Гирин мужийн эдийн засаг  нийгмийг тогтвортой хөгжүүлсэн ололт амжилтыг гүйцэд нотолж, зүүн хойдын  үйлдвэрлэлийн хуучин бааз нутаг хөгжлийн хэтийн төлөвтэй гэдгийг харуулж байна.  ХКН-ын XIX хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ эриний  Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгож, өөрчлөлт нээлттэй  үйл явцад зүүн хойд нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх ёстой  гэжээ.

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100