CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүх цэрэг офицер, цагдаагийн ажилтан, өрхийн цэргүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

02-13-2018 10:22

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын уламжлалт  Цагаан сарын баяр болох гэж буйд тохиолдуулан, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн  дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-нд Сычуаний  цэргийн баазын, хөөргөх станц, техникийн үйлдвэрт очиж цэрэг офицеруудтай  уулзаж, ХКН-ын төв хороо, Цэргийн төв зөвлөлийг төлөөлөн АЧА-ийн бүх цэрэг  офицер, цагдаагийн ажилтан, өрхийн цэргүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ, цагаан  сарын баярын мэндийг хүргэжээ. Ши Жиньпин: ХКН-ын ХIХ хурлын үзэл санааг  гуйвшгүй баримтлан, шинэ цаг үеийн хүчирхэг арми байгуулах үзэл баримтлалыг  тууштай хэрэгжүүлж, улс төрөөр цэргээ засаж, өөрчлөлтөөр цэргээ хүчирхэгжүүлж,  техникээр цэргээ хөгжүүлэн, хуулиар цэргээ засаж, шинэчлэл хөгжлийн эрчээ  түргэтгэн, үүрэг хариуцлагаа биелүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ эрин үеийн  хүчирхэг арми байгуулах зорилтод илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй гэжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100