CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Роботон цагдаа хууль сахиулж эхэллээ

02-12-2018 10:17

 Хууль зөрчих гэмт хэргийг таслан зогсоох, зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд Хятадын Шэнжэн хотын галт тэрэгний хойд буудал энэ сарын 7-ноос 20 робот ажиллуулж эхэлжээ. Цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор Шэнжэний төмөр замын цагдаагийн байгууллага тус хотын хиймэл оюун ухааны мэргэжлийн холбоотой хамтран тус арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа аж.

 Энэхүү аюулгүй байдлын “тусгай” арми нь маш олон чадвартай гэнэ. Дотоодын аюулгүй байдлын байгууллагатай хамтарч эргүүл хийх, хэв журам сахиулахаас гадна хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд цагдаа дуудна. Түүнчлэн зорчигчдод аюулгүй байдлын зөвлөгөө өгч, мэдээллийг дамжуулан, тамхи татахыг хориглох, хяналт тавих зэрэг үүрэгтэй юм байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100