CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хараагүй төгөлдөр хуурч

02-08-2018 15:16

 Хятадын Аньхуй мужийн Хэфэй хотод амьдардаг Инь Шянхун охин 10 настай. Тэрбээр төрөлхийн харааны чадваргүй бол ээж нь тал хараатай. Инь Шянхун хөгжимд багаасаа дуртай байсан ч анх 2015 онд төгөлдөр хууранд гар хүрч үзээд л түүнд дурлачихсан гэнэ.
Охины ээж Жан Линжи “Миний охин хорвоо ертөнцийг харж чадахгүй ч хөгжмөөр мэдэрдэг. Түүний сонсгол маш сайн. Хөгжимд үнэхээр дуртай. Хэдийгээр миний хийдэг бариа заслын орлого бидний амьдралд хангалттай хүрэлцдэггүй ч би охиноо төгөлдөр хуураар хичээллүүлэхийн төлөө хичээх болно. Түүнийг ирээдүйд өөрийгөө аваад явах чадвартай хүн болоосой гэж хүсдэг” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан аж.
Өдгөө Инь Шянхун төгөлдөр хуураар олон ая амилуулж чаддаг болжээ. Төгөлдөр хуурын багш нь ч түүнийг эрүүл хүүхдүүдээс хэд дахин илүү мэрийлттэй хэмээн онцолжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100