CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хонконгийн аялал жуулчлал, жижиглэн худалдаа сэргэжээ

02-06-2018 16:01

БНХАУ-ын тусгай захиргааны бүсийн нэг Хонконгийн жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбарын уналт 2017 онд зогсож, эл хоёр томоохон зах зээл сэргэсэн байна.

Хонконгийн тусгай захиргааны бүсийн Статистикийн газрын хоёрдугаар сарын 1-ны мэдээллээр 2017 онд жижиглэн худалдааны нийт борлуулалт 446.1 тэрбум хонконг доллар болж, 2016 онтой харьцуулахад 2.2 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2014 оноос хойшхи тасралтгүй гурван жилийн уналт ийн зогссон аж. Түүнчлэн Хонконгийн аялал жуулчлалын хөгжлийн газрын гаргасан мэдээллээс харахад 2017 онд жуулчдын тоо 3.2 хувиар нэмэгджээ. Энэ нь мөн л хоёр жилийн турш буурсан үзүүлэлтийг өөрчилсөн байна. 2016 онд Хонконгийг зорих жуулчдын тоо 4.5, 2015 онд 2.5 хувиар буурч байжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100