CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүбэй мужид 5G-гийн туршилтын төв байгуулав

02-06-2018 13:30


Энэ сарын 1-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Ү хан хотод 5G-гийн туршилтын төв байгуулжээ. Энэхүү үйл явдлыг 5G дата сүлжээ Хятад улсад нэвтэрч, олон нийтийн өргөн хэрэглээ болох ажлын эхлэл гэж хэлж болно. БНХАУ-ын аж үйлдвэр мэдээлэл технологийн яамны төлөвлөж буйгаар Хятад улс 2018 оны эцэс хүртэл 5G-ийг туршин шалгах ажлыг гүйцэтгэж 2020 оноос хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм байна. Хүбэй мужид ажиллаж буй China Mobile группээс "Ү хан хотод 100 гаруй 5G дата салбар байгуулах бөгөөд холбогдох мэргэжлийн туршилт, шалгалтыг амжилттай хийх болно” хэмээн мэдээлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100