CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Симфони найрал хөгжмийн тоглолт үзэгчдийн талархалыг хүлээлээ

02-06-2018 19:55

Томоохон хэлбэрийн симфони найрал хөгжмийн концерт энэ сарын 4-нөөс 5-ны өдрүүдөд ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо. Энэ талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
“Аялалт"  сэдэвт уг тоглолт “Оршил” аясаар хөшгөө нээсэн бөгөөд уг концерт таван бүлгээс бүрдсэн аж. Шанхайн олон улсын урлаг соёлын төвийн залуу хөгжмийн зохиолч Гүн тянпэнгийн уг тоглолтод толилуулсан бүтээлүүд нь ХКН байгуулагдсан цаг мөч, туулж өнгөрүүлсөн  он жилүүд хийгээд Ши Жиньпины шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар эх орноо бүтээн байгуулж буй өнөө үе гэх гурвалсан цаг хугацаанд тулгуурласан Хятад мөрөөдлийг магтан дуулжээ. Тус концертод ӨМӨЗО-ны урлаг жүжгийн төвийн найрал дуучид, Майтян хүүхдийн найрал дууны баг зэрэг 300 гаруй уран бүтээлчид үзэгч олондоо ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан байна.

\Синьхуа агентлагын сурвалжлагч Д.Хүүхэнсоль мэдээлэв\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.news.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100