CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Шувууны үүр” дахин баригдаж байна

02-02-2018 12:28


Бээжингийн олимпийг угтан 2008 оны 6-р сарын 28-ны өдөр ашиглалтад орсон "Шувууны үүр"' байгууламж нь дизайн хийцээрээ тухайн үед ихээхэн шуугиан тарьж байсан юм. Тэгвэл  БНХАУ-ын Хэнэнь мужийн Жэньжү хотод хоёр дах “Шувууны үүр” баригдаж байна. Энэхүү байгууламжид БНХАУ-ын үндэсний цөөнхийн XI удаагийн спортын наадам зохион байгуулагдана. Энэ оны сүүлчээр ашиглалтад орох тус барилгын үндсэн ажил дууссан бөгөөд дотоод засал чимэглэлээ хийж байна.
Жэньжү хотод баригдаж буй  хоёрдахь “Шувуун үүр” нь 30 тэрбум юаниар босож буй бөгөөд 11 давхар, 60 мянган үзэгчийн суудалтай аж. Энэ байгууламж нь ирээдүйд Жэньжү хотын нэрийн хуудас төдийгүй тус хотын соёл спортын томоохон төв болох нь дамжиггүй юм. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100