CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт өсчээ

02-01-2018 09:15

Сүүлийн жилүүдэд Жянсү мужийн Ругао хот цахилгаан тээврийн хэрэгслийн техникийн судалгаа, технологийн шинэчлэл болон үйлдвэржилт, хэрэглээг сайжруулахад анхаарах болжээ. Энэ ч хүрээнд “GreenWheel EV”, “KANDI” гэх мэт цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд тэргүүтэй, “Бай Ин”, “Бикон”, “Зэхэ”, Америкийн “Ансижуо” гэх мэт 10 гаруй газрын машины гол эд ангийг үйлдвэрлэн нийлүүлдэг аж.

Түүнчлэн Ругао хот 2017 оны сүүлч гэхэд 32 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн нь 2016 оныхоос 49 хувиар өсчээ. Мөн 28900 машин борлуулж, өнгөрсөн оны борлуултаа 57 хувиар ахиулсан амжилт үзүүлсэн байна. 

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100