CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Нохойны үзэсгэлэн зохион байгуулав

02-01-2018 17:12

 “Миний нэг өдөр” нэртэй нохой жилийг угтсан, нэгэн сонирхолтой үзэсгэлэн Шанхай хотын Шинжлэх ухаан, технологийн газарт өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнгээр иргэдэд гэрийн тэжээвэр нохойны үүсэл гарал болон гаршуулах, нохойны зан байдал, сэтгэл хөдлөл зэргийн талаар мэдлэг олгосон байна. 

Мөн энэ үеэр Цагаан сарын баярын уламжлалт соёл хийгээд шинжлэх ухааны үзэл баримтлалыг үзэсгэлэнд оролцогчдод танилцуулжээ. Үйл ажиллагааны үеэр хоёр “амралтаа авсан” шалгагч нохой үзэгчдийн өмнө алхан, үзүүлбэр үзүүлж, үзэсгэлэнг улам сонирхолтой болгосон аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100