CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдав

01-31-2018 11:22

 30-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо  хуралдаж, “ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооноос БХАТИХ-ын  байнгын хороо, Төрийн зөвлөл, ХАУТЗЗ, АДШ, АДП-ын байгууллагын намын хорооны  ажлын тайлан, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайланг  сонсож судалсан тухай ерөнхий тайлан”-г сонсож хянан хэлэлцэв. ХКН-ын төв  хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг  даргаллаа.

Хурлаас: БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, ХАУТЗЗ,  АДШ, АДП-ын байгууллагын намын хороо, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга  нарын газрын 2017 оны ажлыг өндрөөр үнэлээд 2018 оны ажлын тохируулалтыг нь  батлан зөвшөөрчээ.

Хурлаас: Энэ жил бол намын XIX их хурлын үзэл санааг  хэрэгжүүлэх эхний гараа, өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой,  бүх талаар чинээлэг нийгэмд шилжих, “13-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх чухал жил юм. БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, ХАУТЗЗ, АДШ,  АДП-ын байгууллагын намын хороонууд ХКН-ын төв хорооны нэр хүнд, нэгдмэл  удирдлагыг тууштай хамгаалж, Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой  социализмын үзэл санаа, намын XIX их хурлын үзэл санаанаас нухацтай суралцан,  намын хороодын байгуулалтаа сайтар хийж, намыг чанга засах гол үүрэг хариуцлагыг  бүх талаар ягштал биелүүлж, намыг бүх талаар чанга засах ажлыг бүх салбарт  дэлгэрүүлэх хэрэгтэй. ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газар өөрийн  ухамсраараа ХКН-ын улс төрийн товчоо, ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны  удирдлагын дор ажлаа өрнүүлж, Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой  социализмын үзэл санаа, намын XIX их хурлын үзэл санаанаас нухацтай суралцан,  тууштай хэрэгжүүлж, ХКН-ын төв хорооны намыг чанга засах ажилд дорвитой туслан,  намын төв хорооноос даалгасан үүрэг хариуцлагыг биелүүлж буй байдлыг хянуур,  гүнзгий судлан, үр дүнд хүргэхийг ахиулах хэрэгтэй хэмээн онцолжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100