CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зам тээврийн салбар сар шинэдээ бэлэн байна

01-31-2018 11:41

 
Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс урьтаж нутаг усандаа очиж, аав ээж ар гэрийхэнтэйгээ баярт мөчөө хуваалцах  нь БНХАУ-ын иргэдийн хувьд уламжлал болжээ. Тэгвэл ирж буй цагаан сарын тээвэрлэлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу 1-р сарын 30-наас эхэлсэн байна. Ингэснээр зам тээврийн салбарын жилийн оргил  үе эхэлж байгаа бөгөөд энэ ачаалал сар гаруйн хугацаанд үргэлжилдэг юм. Зам тээврийн салбарын энэ нүсэр ажлын ихэнх хувийг төмөр замынхан үүрдэг. Хятадын баруун хойт хэсгийн хурдны галт тэрэгний засвар үйлчилгээ , аюулгуй байдлыг шалган баталгаажуулах төв зангилаа нь Шаньши мужийн Шианьд байдаг. Зөвхөн эндээс өдөр бүр зуу гаруй галт тэрэг зорчигч аялагчдад үйлчилдэг. Тэгвэл тус төв зорчигчдын аюулгүй амар тайван зорчих нөхцөлийг бүрдүүлж, цагаан сарын аялалдаа хэдийн бэлэн болжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100