CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Цахилгааны “эргүүл” робот

01-30-2018 21:03

Хятадын Жэжян мужийн Чаншин шяний 110 киловольтын Мэйшан дэд станцад ажиглалт хийдэг ухаалаг робот байдаг аж. Цаг агаар -2 градусаас хүйтрэх үед тус робот цахилгааны тоног төхөөрөмжинд эргүүл хийж, шалгахад тусална. Ийн тэрбээр орон нутгийн иргэдийн өдөр тутмын цахилгаан хэрэглээний манаанд чадлынхаа хэрээр зогсдог.

Энэ нь орон нутгийн цахилгаан эрчим хүчний хэлтсийн анх удаа нэвтрүүлсэн ухаалаг хяналтын робот бөгөөд тоног төхөөрөмжинд маш нарийн хяналт шалгалт хийдэг гэнэ. Түүнчлэн цасан шуурга, хэт хүйтрэлт зэрэг цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ажилладагаараа давуу талтай. Үүгээр зогсохгүй 24 цаг тасралтгүй эргүүл хийн, цахилгааны сүлжээ, хангамжийн найдвартай байдал болон аюулгүй байдлыг хянадаг юм байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100