CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын дөрвөн оюутан хүлэмжинд  200 хоножээ

01-30-2018 17:01

“Саран орд 365” төсөлд сайн дураар оролцогч нарын ээлж солих арга хэмжээ Бээжингийн Сансар судлалын их сургуулийн “Саран орд 1”-ийн туршилтын өрөөнд энэ сарын 26-нд боллоо. Уг туршилтад дөрвөн оюутан сайн дураар оролцон, өнгөрсөн оны долдугаар сарын 9-ний өдөр “Саран орд 1”-ийн ургамлын хүлэмжинд орсон бөгөөд тухайн орчинд 200 хоног туршилтаар амьдарчээ. Ийм төрлийн туршилтад ОХУ-ын судлаач нар өмнө нь 180 хоног амьдарч байсан аж.
 “Саран орд 1”-ийн туршилт нь биологийн нөхөн сэргэлтээр амьдрах орчныг хангахад чиглэгдсэн байна. Түүнчлэн хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргын бус орчинд бие даан оршин тогтнох анхны алхамыг хийж буй хэрэг гэнэ.  “Саран орд 365” төсөл 2017 оны тавдугаар сарын 10-аас энэ оны тавдугаар сарын 10-ны хүртэл үргэлжлэх аж.

  Нэгдүгээр сарын 26. Сайн дурынхан хүлэмжинд ажиллаж буй нь

Нэг, хоёрдугаар багийн сайн дурынхан хүлэмжээс мэндчилгээ дэвшүүлэв
 

  Хоёрдугаар багийнхан нэгдүгээр багийнхныгаа угтан авч байна

 Судлаачид хүлэмжин дэх сайн дурынхны ажил амьдралыг ажиглаж буй нь

 Нэгдүгээр багийнхан хүлэмжинд орохын өмнө тангараг өргөсөн нь

“Саран орд 1” төслийн ерөнхий төсөвлөгч, шинжлэх ухааны ахлах ажилтан Лю Хон туршилтыг тайлагналаа

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100