CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Азийн эдийн засгийн форум дөрвөн сард болно

01-29-2018 16:55

Боао Азийн эдийн засгийн форум ирэх дөрөвдүгээр сарын 8-11-ны хооронд гурван хоногийн хугацаанд Хайнаньд зохион байгуулагдахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор албаны хүмүүс энэ сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хэвлэлийн хурал хийсэн байна. Хурлаар 2018 оны форумын бэлтгэл ажлын талаар танилцуулсаны зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариулсан аж.

Сонирхуулахад, Швейцарийн Давосын эдийн засгийн чуулга уулзалтын Азийн хэлбэр гэгддэг энэ форумыг 2002 оноос эхлэн БНХАУ-ын Боао-д зохиож байгаа гэнэ. Иймээс ч Боаогийн чуулга уулзалт хэмээн нэрлэж заншжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100