CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн орон сууцны үнэ буурчээ

01-29-2018 16:34

Бээжингийн Хот байгуулалтын зөвлөл энэ сарын 28-нд мэдээлэл хийлээ. Бээжин хотод 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар шинээр барьсан болон хуучин орон сууцны үнэ 2016 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ хамгийн ихдээ 13 хувиар буурсан аж.
Түүнчлэн 2017 оны арванхоёрдугаар сард Бээжин хотын шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 37800 юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар буурсан гэсэн үг юм. Харин хуучин орон сууцны дундаж үнэ ам метр нь 59100 юань болж, 2016 оныхоос 1.2 хувиар буурсан байна. Хуучин орон сууцны хамгийн хямд үе 2017 оны гуравдугаар сард тохиосон бөгөөд энэ үед 13 хувиар хямд байжээ.
Бээжингийн Хот байгуулалт болон орон сууцны зөвлөлийн дарга Шюй Жянюүнь “2017 оны гуравдугаар сард Бээжин хот орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бусад холбогдох байгууллагатай хамтран “3.17 Шинэ бодлого” гаргасан. Мөн 20 гаруй төсөл хэрэгжүүлэн, орон сууцанд их хэмжээний  хөрөнгө оруулж, үнийн хөөрөгдлийг зогсоосон” гэв.
Дашрамд сонирхуулахад, 2018 оноос Бээжин хот орон сууцыг ард иргэдийн оршин суух ая тухтай орчин байлгахаар зорьж, хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны тэмдэгт шиг хэлбэлзэл ихтэй бараа таваар болгохоос зайлсхийхээ мэдэгдсэн аж. Түүнчлэн орон сууцны хөрөнгийн зах зээлийг улам тогтвортой болгоход анхаарч ажиллах юм байна. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100