CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

340 гаруй төрөл зүйлийн шувуу илрүүлжээ

01-26-2018 16:58

Хятадын Шаньси мужийн Ханьжон хотын Ян шян нь мужийнхаа баруун өмнөд хэсэгт байрладаг. Экологийн орчин, үржил шим сайтай төдийгүй ойн бүрхэвч газар нутгийн 68.9 хувийг эзлэдэг аж. 1980-аад оны үед тус Ян шянаас долоон зэрлэг билүүс (өрөвтас хэлбэртний багийн халбаган хошуут шувуу) илрүүлэн, билүүс хамгаалах улсын бүс байгуулсан байна.

30 гаруй жилийн турш экологийн орчны хамгаалалтыг тасралтгүй сайжруулсанаар билүүс шувууны төрөл, тоо хэмжээ тасралтгүй өсчээ. Түүнчлэн олон тооны зэрлэг шувуу энэ бүсэд амьдрах болжээ. Одоогийн байдлаар олж тогтоосон шувууны төрөл зүйл 340 гаруйд хүрсэн аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100