CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хувь заяаны хамтын цогц хэмээх ухагдахуун хөгжлийн урсгалд нийцэх ёстой

01-26-2018 10:54

 Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн даргын орлогч Лю Жэньминь Швейцарьт болж буй Дэлхийн эдийн  засгийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын хуралд оролцох үедээ Синьхуа  агентлагийн сэтгүүлчдэд сурвалжлага өгсөн юм. Тэрээр: Хүн төрөлхтний хувь заяаны  хамтын цогц хэмээх ухагдахуун дэлхийн хөгжлийн урсгалд нийцэх ёстой гэжээ. 

Лю Жэньминь: Хятадын удирдагч нэг жилийн өмнө Давосын чуулга  уулзалтад оролцож "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" хэмээх ухагдахууныг  тайлбарлах үед даяаршил нь Европ, Америкт мухардалд ороод байсан юм. Нэг жилийн  турш, энэ ухагдахуун чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд олон улсын маш олон  байгууллагын удирдагчид даяаршлын тухай ярих үедээ энэ ухагдахууныг зээлж  хэрэглэх болсон юм гэжээ.

Тэрээр: Даяаршил нь хүн төрөлхтний хөгжлийн хандлагад зохицож,  олон талд үзэлтэй нийцэж байгаа бөгөөд энэ чиглэл өөрчлөгдөхгүй. Хүн төрөлхтний  нийгэм даяаршлын замаар үргэлжлэн явна. Хятадын дэвшүүлсэн төв голч,  багтаамжтай, тогтвортой даяаршлыг үргэлжлэн ахиулах үзэл баримтлалыг олон орон  хүлээн зөвшөөрч, дахин нотолж байна гэжээ. Сайн-Өлзий 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100