CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Газар уснаа явагч онгоц хоёр дахь нислэгээ үйлдэв

01-25-2018 16:35

БНХАУ-д үйлдвэрлэсэн газар уснаа явагч онгоц “Kun long” буюу орчуулбал “Загасан луу” AG600 хоёр дахь удаагийн туршилтын нислэгээ үйлдсэн байна. Энэ нь Хятадын анхны том оврын, гал, усны аюулын үед аврах үйл ажиллагаа явуулах хоёр үйлдэлт онгоц бөгөөд Жүхай хотод туршилтын нислэгээ хийжээ. Энэ удаагийн нислэгээр онгоцны ажиллагаа, системийг шалган, системийн өдөр тутмын чадвар, нисэх сургуулилтыг хийсэн байна.

Сонирхуулахад, анхны нислэгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард үйлдсэн юм. Тус онгоц нь 53.5 тоннын даацтай, 36.9 м урт. Дээд тал нь цагт 500 км хүртэл хурдалж, буулгүйгээр 4500 км замыг туулах чадвартай. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100