CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Клоны аргаар бич "багш" мэндэлжээ

01-25-2018 13:52

Хятадын эртний зохиол болох “Баруунш зорчсон тэмдэглэл”-д бич "багш" үсээ үгтээн шидийг үзүүлж, биеэ хувилан олшируулдаг талаар дурьдсан байдаг. Тэгвэл яг үүнтэй төстэй үйл явдал болсон байна. Хятадын Шинжлэх Ухааны академын мэдрэл судалгааны төв 'Жүнжүн” “Хуахуа” нэртэй хоёр сармагчинг клоны  аргаар төрүүлэн бойжуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа гэнэ. Энэ сарын 25-нд энэ мэдээлэл олон улсын “Cell Research" сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. Анх 1986 онд Долли хэмээх хонийг клоны аргаар гаргаж авч байсан бөгөөд үүнээс хойшхи хорин жилд дэлхийн эрдэмтэд үхэр, хулгана, муур, нохойг клоуны аргаар гарган бойжуулж байсан юм. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөнтөй хамгийн  ойр сээртэний аймаг болох сармагчинг клоуны аргаар бойжуулах нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байжээ. Гэтэл Хятадын Шинжлэх Ухааны академын мэдрэл судалгааны төвийн судлаач Сүн Чянгийн баг таван жилийн шаргуу судалгаа хөдөлмөрийн үрээр ийнхүү “Жүнжүн” “Хуахуа” нэртэй хоёр сармагчинг клоуны аргаар гаргаж авч, эсэн мэнд бойжуулж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100