CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Мөсөн дэнлүүний урлагийн наадам нээгдэв

01-24-2018 17:04

 Бээжин хотын Яньчин дүүргийн Лончингийн хавцалд 32 дахь удаагийн Мөсөн дэнлүүний урлагийн наадам албан ёсоор нээлтээ хийжээ. Яньчин бол цас мөсний аялал жуулчлалын үзэмж бүхий бүс нутаг төдийгүй 2022 оны Бээжингийн Өвлийн олимп зохион байгуулагдах газруудын нэг аж.

Энэ удаагийн Мөсөн дэнлүүний урлагийн наадмын үзэсгэлэнгийн бүс нь 2019 оны Бээжингийн хурал болон 2022 оны Өвлийн олимпийн гол төв болох аж. Мөсөн дэнлүү, цасан баримал, өнгө өнгийн дэнлүү зэргээр Өвлийн олимпийн наадмыг илэрхийлсэн төдийгүй хүмүүст олимпийн талаар энгийнээр мэдлэг олгох зорилготой юм байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100