CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын XIX их хурлын II бүгд хурлын үзэл баримтлал

01-22-2018 16:07

 ХКН-ын XIX их хурлын II бүгд хурлаар: ХКН Хятадын ард түмнийг удирдан дагуулж Хятадын онцлогтой социалист нийгмийн бүтээн байгуулалтын бодит хөгжлийн явцад үндсэн хууль мөн хөгжин төгөлдөржиж байх ёстой гэж дурдсан. Энэ бол Хятадын үндсэн хуулийн нэгэн гайхамшигтай онцлог төдийгүй үндсэн дүрэм юм. Үндсэн хуулийн тогтвортой, эрх сүрт байдлыг батлах,  цаг үетэй хамт урагшлан,төгөлдөржүүлэн, хөгжүүлэх нь Хятадын үндсэн хуульд хийх чухал алхам билээ . 

“Хууль дүрэм нь цаг хугацаа болон дэлхий ертөнцийн хувьсаж буй шалгуурыг даасан байх шаардлагатай". Шинэ орчинд зохицон, шинэ туршилгад тулгуурлан, шинэ үр дүнд хүрч чадсан үндсэн хууль сая мөнх настай. Хятад улсын эхний бүлэг үндсэн хууль 1954 онд мэндэлсэн. Уг хууль тухайн үеэс өнөөдрийг хүртэл бодит үр дүнгээр баталгаажуулан, хөгжин төгөлдөржсөөр байна. Улмаар 1982 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 1988, 1993, 1999, 2004 онуудад тус тус  өөрчлөлт оруулсан билээ. Хятадын Үндсэн хуулийн эдгээр засвар өөрчлөлт нь бодит байдал, хөгжлийн шаардлагад уялдан зохицсон төдийгүй Хятадын нийгмийн өөрчлөлт нээлт, өнөөгийн социалист бүтээн байгуулалтыг ахиулан хөгжүүлжээ. Хятадын Үндсэн хууль нь ХКН ард иргэдээ удирдан дагуулах явцад үйлдлэг дундаасаа суралцан,  цаг эриний алхаатай хамт урагшилж, нам ард түмний ажил үйлсийн төлөө улам хөгжин төгөлдөржиж байна.

Практик хөгжил төгсгөлгүй, хууль дээдлэх ажил дуусашгүй. 2004 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсанаас хойш, нам болон улс орны ажил үйлс маш олон шинэлэг үр дүнд хүрсэн. Онцолж хэлэхэд ХКН-ын XVIII их хурлаас хойш нөхөр Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хороо  Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнээ удирдан дагуулж,  Хятадын онцлогтой социалист нийгмийн бүтээн байгуулалтын замаар гуйвашгүй замнаж, Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг бий болгожээ. ХКН-ын XIX их хурал Хятадын онцлогтой социалист нийгмийн бүтээн байгуулалтын стратегийн байршуулалтаа баримтлан баялагжуулж,  шинэ замналаа тодорхойлсон юм.

ХКН-ын Төв хороо Үндсэн хуульд зохистой засвар өөрчлөлт оруулахдаа олон удаа хэлэлцэж,  нөхцөл байдлыг цогцоор нь авч үзэн судалж, зөв шийдэл гаргадаг юм. Мөн нам болон ард түмний ажил хөдөлмөрийн хөгжил шаардлагад нийцүүлдэг. Засвар өөрчлөлт нь Үндсэн хуулийн өөрийн хөгжлийг даган мөрдөх хүмүүсийн хүсэл мөрөөдөлд мөн зохицдог билээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100