CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

30 гаруй жил цахлай хооллож буй эмээ

01-19-2018 17:27

Хятадын Юньнань мужийн Күньмин хотын Цүй Фэншянь хэмээх өндөр настан 30 гаруй жилийн турш тасралтгүй жигнэмэг хийж, улаан хошуут цахлай хооллож байгаа аж. Иймээс хотынхон түүнийг “Цахлайн эмээ” хэмээн нэрийдэх болжээ.

“Цахлайн эмээ” энэ жил 88 нас хүрсэн бөгөөд өглөө бүр үүрийн 05.00 цагт босож, цахлайнуудад өглөөний хоол бэлддэг. Нэг кг гурил дээр мөн нэг кг эрдэнэ шишийн гурил нэмж жигнэмэг хийж, тэр даруй автобусанд суун, Күньминий үзэмж төгс цэцэрлэгт хүрээлэнд очиж цахлайнуудад хоолыг нь өгдөг гэнэ. Цахлайнууд тээр дээрээс эмээг харангуутаа эрхэлж байгаа хүүхэд аятай түүний эргэн тойронд нисэлдэж, биенээсээ өрсөн хооллоцгооно. Тэр байтугай зарим нь бүр түүний толгой дээр суун амардаг аж.

Хүн, цахлайн энэ “зохицол” олон жилийн турш хүмүүсийн гайхашралыг төрүүлсээр иржээ. Иймээс хотын иргэд болон аялагчид тус дүр зургийг хараад тэсэлгүй гар утас болон аппаратаа гарган, энэхүү халуун дулаан мөчийг гэрэл зурагт мөнхлөн буулгадаг байна.

Цахлайнуудад бэлтгэсэн жигнэмэг бэлэн боллоо. 

Цахлайнуудынг хооллож буй нь. 

  

“Цахлай эмээ” цахлайнуудыг хүлээх зуураа өглөөний цайгаа уулаа. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100