CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярилцав

01-17-2018 13:29

 Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсан байна.

Энэ үеэр Ши Жиньпин : "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ болон АНУ-ын харилцаа тогтвортой хөгжиж, ахиц дэвшил гарч байна. БНХАУ АНУ-ын харилцаа эрүүл тогтвортой байх нь хоёр орны ард иргэд төдийгүй дэлхий нийтийн хүсэл эрмэлзэл юм. Хоёр тал дээд түвшинд мөн олон салбар хамарсан харилцааг баримтлаж, өмнөх дөрвөн дээд түвшний уулзалтад түшиглэн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хэлэлцээг амжилттай зохион байгуулсан билээ. БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр орны ард иргэдэд бодит үр дүн, өгөөжөө өгсөөр байна. Цаашид ч ийм байх болно. Талууд үр дүнтэй арга хэмжээ авч харилцан зах зээлээ нээж, хамтдаа ашиг хүртэн, хоёр талын харилцаанд тулгарах эдийн засгийн ямарваа асуудлыг зөв зохистой арга замаар шийдвэрлэх шаардлагатай. Цэрэг арми, хууль хэрэгжүүлэлт, мансууруулах бодистой тэмцэх зэрэг талуудын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн хэмжээний чухал асуудалд харилцан ойлголцол, зөв зохицуулалтыг идэвхтэй хийх болно. Хоёр улс харилцан итгэн хүндэтгэж, хамтын ажиллагаараа аливаа эмзэг асуудалд бүтээлчээр хандаж, өөрийн болон нөгөө талынхаа ашиг сонирхолыг хүндэтгэн БНХАУ АНУ-ын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх болно" гэж онцоллоо. Харин Дональд Трамп; "АНУ Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг онцгойлон үздэг.  Хоёр орны дээд түвшний болон олон салбарын харилцааг онцлон баримтлах болно. Тухайн салбарын бодит хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ" гэлээ

Энэ үеэр Ши Жиньпин Солонгосын хойгийн өнөөдрийн байдлыг танилцуулж, Солонгос хойгт үүссэн асуудал нааштай эргэж байгааг онцлов. Талууд ийнхүү энэхүү эерэг боломжийг үргэлжлүүлэн,  яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэх боломжоор хангах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэх, Солонгос хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг ч энэ үеэр талууд онцлон илэрхийлсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100