Мөсөн зочид буудал ажиллаж эхлэв
01-17-2018 14:48
Орон нутгийн цагаар энэ сарын 12-ны өдөр Шведийн Zukas Avignon тосгонд Мөсөн зочид буудал уламжлал ёсоор нээлтээ хийсэн байна. Энэхүү зочид буудлын зураг төсөлд 17 орны уран бүтээлч, дизайнар оролцсон аж.
Арктикийн бүсээс 200 км/т орших Шведийн Zukas Avignon тосгонд 1989 оноос эхлэн жил бүр мөсөн зочид буудал ажиллуулах болсон юм. Тус зочид буудал нь 35 тансаг зэрэглэлийн өрөөтөй. Мөн мөсөн ордон, хүүхдийн парктай аж. Зочид буудлын гол хэсэгт байрлах 1000 гаруй уран бүтээлчдийн ур ухаанаа шингээж хийсэн гэрэлтүүлэг, гэрлийн бүрхүүл олон жуулчдын сэтгэлийг татаж буй гэнэ. Мөн зочид буудлын ханыг 200 уран бүтээлч ургамал цэцэгсээр сэдэвлэн урлажээ.