CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ираны цөмийн хэлэлцээрийг мөрдөн сахихыг уриалав

01-15-2018 19:04

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Москва хотноо ОХУ-ын ГХЯ-ны сайдын  орлогч Сергей Рабков: 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн  асуудлаарх хэлэлцээрийн тухай мэдэгдэл нийтэлснийг ОХУ туйлын сөргөөр үнэлж  байгаа бөгөөд бусад холбогдох талууд тус хэлэлцээрийг үргэлжлэн мөрдөхийг уриалж  байна гэжээ.

13-нд Тасс агентлагийн мэдээлснээр, Ираны цөмийн асуудлаар бүх талын  хэлэлцээр бол талуудын байр суурийг тэнцвэртэй харуулсан үр ашигтай хэлэлцээр  юм. Гэвч АНУ-ын талын зарим хүчин зүйл, АНУ-ын зарим давхарга Ираныг дайсагнадаг  учраас АНУ сэжиглэж байгаа юм гэж Сергей Рабков хэллээ.

Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт засвар оруулахыг АНУ-ын конгресс  болон Европын хэлэлцэгч талууд зөвшөөрөхийг Трамп шаарджээ. Үүнтэй холбогдуулан  Сергей Рабков: Тус хэлэлцээрт засвар оруулах ёсгүй, АНУ-ын талын энэ үйл  ажиллагааг ОХУ хориглоно гэжээ.

                                                                                  Сарантуяа

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100