CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян, Лаос зэрэг орны ерөнхий сайдтай уулзав

01-12-2018 10:03

 Орон нутгийн цагаар   1-р сарын 10-нд Пномпеньд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян,   Тайланд, Лаос, Вьетнамын ерөнхий сайдтай тус тус   уулзав.

 Ли Кэчян Тайландын ерөнхий сайд Прают Чан-Очатай   уулзах үедээ: Нэг бүс нэг зам санаачлагын хүрээнд Тайландтай "Зүүн бүсийн эдийн   засгийн хонгил" зэрэг хөгжлийн стратегиа холбон эрчимжүүлж, Хятад, Тайландын   худалдааг дөхөмчлөх түвшнийг дээшлүүлж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал,   шинжлэх ухаан технологи зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан   ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд Хятадын тал бэлэн байна   гэжээ.

Прают Чан-Оча: Тайланд, Хятадын хамтын ажиллагааны   нөөц маш их юм гэжээ.

Ли Кэчян Лаосын ерөнхий сайд Тонглун Сисулиттай уулзах үедээ: Хятад Лаосын харилцаа "дөрвөн сайн"-ы үзэл санааг   баримтлан амжилттай хөгжсөөр ирсэн гэжээ. Тонглун Сисулит: Урт хугацааны турш, Хятадын тал Лаосын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжсэн явдалд Лаосын тал талархаж байна гэжээ.

Ли Кечян Вьетнамын   ерөнхий сайд Нгуен Суан Фуктай уулзах үедээ: Одоо Хятад, Вьетнамын стратегийн   бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тэнцвэртэй, тогтвортой хөгжиж   байгаа. Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны хүрээнд Вьетнамын талтай   хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал,   хөгжлийг хамгаалахын төлөө хамтдаа хичээн зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Нгуен Суан Фук: Хятадын талтай дээд давхаргын харилцаа холбоогоо   үргэлжлэн хэвээр хадгалж, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100