CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Камбожийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

01-12-2018 09:53

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 1 сарын 11-нд Пном Пенд Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй хэлэлцээ хийсэн байна. Ли Кэчян: хоёр орон дипломат харилцаан тогтоосон 60 жилийн ойн боломжийг ашиглан,  Камбожийн талтай хоёр орны стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогцыг бий болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Хун Сен ерөнхий сайд Ли Кэчян хоёр орон дипломат харилцаан тогтоосон 60 жилийн ойн үеэр Камбожид айлчилж буйг сайшаагаад, ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт найрамдлыг цаашид бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн харилцаа, Ланьсанжян-Миконг мөрний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100