CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БНСА-ын ерөнхийлөгчтэй утсаар ярив

01-12-2018 09:40

11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНСА-ын ерөнхийлөгч  Мүн Же Интэй утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: ерөнхийлөгч та саяхан Хятадад амжилттай  төрийн айлчлал хийж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг  хөгжүүлж, бүс нутгийн болон олон улсын томоохон асуудлаар тохиролцоонд хүрсэн  нийтлэг ойлголтыг эрчимжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг  эрчимжүүллээ. Хятад БНСУ-ын харилцааг сайжруулан хөгжүүлэх явдалд Хятадын тал  сэтгэл өндөр байна. Шинэ нэг жилд, Хятадын тал БНСУ-ын талтай хамт, стратегийн  харилцаа холбоогоо бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс  нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахын тулд хамтаар хүчин зүтгэхэд  Хятадын тал бэлэн байна гэжээ.

Мүн Же Ин Хятадын талын түүний саяхан Хятадад хийсэн  айлчлалд маш нарийн зохицуулалт хийсэнд талархаж буйгаа дахин илэрхийлээд, БНСУ  Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийн байдлыг  хэвээр хадгалахыг хүсэж байгаа бөгөөд шинэ онд илүү их ахиц гаргахыг хүсэж байна  гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100