CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ланьцанжян-Меконг мөрний улс орнуудын хувь заяаны хамтын цогц байгуулна

01-11-2018 10:27

Орон нутгийн цагаар 1-р сарын 10-нд Пномпеньд Хятадын төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ланьцанжян-Меконг мөрний улс орнуудын хамтын  ажиллагааны механизмын удирдагчдын II хуралд оролцлоо. Хурлыг Ли Кэчян,  Камбожийн ерөнхий сайд Хун Сен нар хамтдаа даргаллаа. Лаосын ерөнхий сайд  Тонглоум Сисолиц, Тайландын ерөнхий сайд Паруц Чан Оча, Вьетнамын ерөнхий сайд  Нуан Хуан Пук, Мьянмарын дэд ерөнхийлөгч У Мун Се нар хуралд оролцсон байна. 

Ли Кэчян: Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагаа бол урсгал дагуу  6 орны хамтдаа байгуулсан бүс нутгийн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны механизм  юм. Тус механизм нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах чухал индэр болж байна  гэжээ.

Тэрээр: Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааг өсөх шатнаас нь  төлөвших шатанд оруулж, дэд бүс, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа үлгэр жишээ  болгох талаар таван санал дэвшүүллээ. Тухайлбал, усны эх сурвалжийн салбарт  сайтар хамтран ажиллах, ус ашиглалтын барилга байгуулалт зэрэг талаар хамтран  ажиллах, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөтгөх, хүний нөөцийн хамтын  ажиллагааг урагшлуулах, эм эмнэлэг эрүүл мэндийн хамтын ажиллагааг ахиулах зэрэг  болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100