CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОУОХ Умард Солонгос Пёнчаны өвлийн олимпод оролцохыг сайшааж байна

01-11-2018 10:35

 Синьхуа Агентлагийн мэдээ, 10-нд ОУОХ албан мэдээ нийтэлж, БНАСАУ  төлөөлөгчдийн баг томилон БНСУ-ын Пёнчаны өвлийн  олимпод оролцохыг сайшааж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дөрвөн  талын хурал хийж, БНАСАУ өвлийн олимпод оролцох бодит асуудлыг авч хэлэлцэх  болно гэжээ.

10-нд Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах: Түүний санаачилсан  даргалах дөрвөн талын хурлыг 1-р сарын 20-ны өдөр Швейцарийн Лозаннагийн Олон  улсын олимпын хорооны төвд хийх болно. Хуралд Олон улсын олимпын хорооны албаны  хүмүүс оролцохоос гадна Пёнчаны өвлийн  олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгчид, мөн хоёр Солонгосын Үндэсний  олимпын хорооны төлөөлөгчид, хоёр орны засгийн газрын дээд албан тушаалтан, хоёр  орны Олон улсын олимпын хорооны гишүүд оролцоно хэмээн зарлажээ. 

Пёнчаны өвлийн олимпын наадмын  бүртгэлийн ажил нэгэнт дууссан тул энэ удаагийн хурал БНАСАУ-ын тэмцээнд оролцох  тамирчин, албаны хүмүүсийн тоо, нэрсийн тухай асуудлаар иж бүрэн чухал шийдвэр  гаргах болно.

                                                                                  Сайн-Өлзий

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100