CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Меконгийн хамтын ажиллагааны үр дүнтэй танилцав

01-11-2018 10:02

Орон нутгийн цагаар 1-р сарын 10-нд, Пномпеньд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Камбож, Лаос, Тайланд, Вьетнамын ерөнхий сайд, Мьянмарын дэд ерөнхий сайд нартай хамт Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны үр дүнгийн үзэсгэлэнтэй танилцав.

Хятадын хурдны галт тэрэгний үзэсгэлэнтэй танилцах үед Ли Кэчян хэлэхдээ: Дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох нь Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны тэргүүлэх салбарын нэг юм. Хятадын тал техник, туршлагын давуу талаа улам ашиглаж, бүс нутгийн орнуудын хөгжлийн шаардлагыг холбон, тус бүс нутгийн дэд бүтэц, харилцан саадгүй холбогдох түвшнийг дээшлүүлж, олон орны эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулан ахиулан "хурдны төмөр замын цаг эрин"-д оруулахад бэлэн байна гэжээ.

Удирдагчид цахилгаан эрчим хүчний сүлжээний төслийн үзэсгэлэнгээр орж, Хятад болон Камбож, Вьетнам, Лаос зэрэг орны хамтран байгуулсан цахилгаан хүчний сүлжээгээр харилцан саадгүй холбогдох төслийн загвартай танилцаж, ведио бичлэгээр харилцсан байна.

Ли Кэчян: Камбожийн талтай хамтдаа хичээж хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг улам сайн хийж, Хятад, Камбожийн хамтын ажиллагааны энэхүү үлгэр жишээ төслийг иргэдээ баяжуулах жинхэнэ сайн төсөл болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тэрээр: Шинэчлэл бол Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны шавхагдашгүй хөдөлгөгч хүч юм. Бид эрин үетэй хөл нийлж, хамтын ажиллагааны орон зайг ашиглан, хойшдын төлөвлөгөөгөө хамтдаа зөвшилцөж, Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагаагаар дамжин иргэддээ аз жаргал авчрах шинэ үр дүнг тасралтгүй бий болгож, бүс нутгийн хөгжлийг мөнхийн шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100