CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

01-09-2018 16:14

 Синьхуа агентлагийн мэдээ: 5-ны орой Сирийн нутаг дахь  зэвсэгт этгээдүүд ОХУ-аас Сирид суугаа цэргийн Хмаймим, Тартус дахь бааз руу анх  удаа нисгэгчгүй сөнөөгч онгоцоор ширүүн довтолжээ. Тэдгээр нисгэгчгүй онгоцыг  ОХУ-ын цэргүүд заримыг нь сөнөөж, үлдсэнийг нь хяналтдаа авч чадсан тул хүний  амь, эд хөрөнгө хохироогүй гэж 8-нд ОХУ-ын БХЯ мэдэгджээ. 

 ОХУ-ын БХЯ: 5-нд жижиг хэлбэрийн нисгэгчгүй 13 онгоц  ОХУ-ын цэргийн баазыг зорьж явааг ОХУ-аас Сирид суугаа агаарын цэргийн хяналтын  систем  илрүүлж, 7-г нь сөнөөж, 6-г нь олзолж авсан  гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100