CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын буухиа шуудангийн хөгжил гурван жил дараалан дэлхийд тэргүүлэв

01-08-2018 17:13

 7-нд Бээжин хотод "Хүчирхэг шуудангийн чуулга уулзалт-Буухиа  шуудангийн салбарын дээд давхаргын боловсон хүчин бэлтгэх, инновац хөгжлийн дээд  хэмжээний чуулга уулзалт" боллоо. Эх  сурвалжийн мэдээлснээр, Хятад улсын буухиа шуудан илгээсэн нийт хэмжээ гурван  жил дараалан дэлхийд тэргүүлж, дэлхий дахины буухиа шуудангийн хөгжилд 40 хувийн  хувь нэмэр оруулсан байна. Сүүлийн жилүүдэд буухиа шуудангийн компаниуд хөгжлийн  хэлбэрээ өөрчлөн, шинжлэх ухаан технологийн компани болох чиглэлээр хичээн  зүтгэж байна.

Өнгөрсөн таван жилийн турш Хятадын шуудангийн ажлын нийт хэмжээ 3.6,  орлого нь 2.7 дахин нэмэгдэж, буухиа шуудан илгээсэн хэмжээ нь гурван жил  дараалан дэлхийд тэргүүлж, тус салбарын хөгжилд 40 хувийн хувь нэмэр оруулсан  байна. Одоогийн байдлаар, Хятад улсад буухиа шуудангийн ажил эрхлэхээр  бүртгүүлсэн нийт 22 мянган компани байгаа бөгөөд өдөрт 100 сая захиалга  гүйцэтгэж, дунджаар 3 өдөрт багтан захиалгыг хүргэж өгч байна. Үндэсний  шуудангийн газрын Боловсон хүчний танхимын дарга Лю Лян-И чуулга уулзалтын үеэр  хэлэхдээ: "Хятадын Шуудангийн корпорацын ажлын цар хэмжээ дэлхийн шуудангийн  гурван хүчирхэг компанийн нэгт тооцогдож байна. Буухиа шуудангийн 8 тэргүүлэх  компаний 6 нь хөгжлийн хэлбэрээ өөрчилж, биржийн захад бүртгүүлсэн бөгөөд  Хятадын үйлчилгээний салбар, дэлхийн шуудангийн салбарын хөгжилд шинэ амжилт  тогтоосон юм.”

Дээд хурдаар хөгжих явцад буухиа шуудангийн салбар  тасралтгүй шат ахиж, Биг Дата,  хиймэл оюуны бүтээгдэхүүн,  зүйлсийн сүлжээ, үүлэн тооцоолуур зэрэг технологийг өргөнөөр ашиглах болсноор  буухиа шуудангийн салбарын үйлчилгээний чанар, аж ахуйн нэгжүүдийн ашиг  нэмэгдсэн байна. Хятадын буухиа шуудан, ложистикийн ХХК-ны ерөнхий захирал Фан  Жыпэн: Хятадын Буухиа шуудангийн салбарын хөгжлийн нөөц маш их байна гэжээ.  Тэрээр хэлэхдээ: "Хятадын буухиа  шуудангийн салбар 22 мянган компанитай. Ерөнхий орлого нь 400 сая юаньд хүрч  байгаа боловч том хэрнээ хүчирхэг биш байна. Энэ нь  DHL-ын 75 хувь,  UPS-ын 88 хувьд хүрч,  FedEx-тэй ойртож байна. Иймээс  Шуудангийн ажил эрхэлсэн үндэсний газрын боловсруулсан 13-р таван жилийн  төлөвлөгөөнд, борлуулалтын хэмжээ нь 10 тэрбум хүрсэн, 100 тэрбумын орлого бүхий  3-4 том компани болгон байгуулахаар болжээ. 

Нийт  хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн амын тоо багасаж байгаа өнөө үед шинжлэх  ухаан нь буухиа шуудангийн салбарын ирээдүй болж байна гэж хуралд оролцсон  мэргэжилтнүүд үзсэн юм. Шанхай хотын Шуудангийн шинжлэх ухааны судалгааны газрын  борлуулалтын төвийн захирал хэлэхдээ: Одоо буухиа шуудангийн аж ахуйн нэгжүүд  шинжлэх ухааны компани болон өөрчлөгдөж байна гэжээ. 


"S.F. экспресс 2009 онд SF шинжлэх ухаан  технологийн компани байгуулж, S.F. экспрессын олон төрлийн үйл ажиллагааны  судалгаа, тээврийн хамгаалалт, үйлчилгээг судлахад зориулжээ. Үүнд нисэх  төхөөрөмж, хиймэл оюун ухаан зэрэг анхаарал татсан зүйлс багтаж байна. YTO буюу  Юаньтун экспресс үндэсний инженерийн лаборатори байгуулж, ложистикийн  нийлүүлэлтийн гинжин хэлхээ, холбогдох үйлдвэрлэлийг стандарт хангасан,  системтэй, ухаалаг болгох түвшнийг дээшлүүлэх зорилт тавьж байна. JD компанийн X  судалгааны газар: Ложистикийн үйл явцад технологи улам чухал үүрэг гүйцэтгэж,  зардлыг хэмнэн, үр ашгийг дээшлүүлж буйг онцоллоо. Хятадын Үндэсний шуудан  ноднин Шанхай хотод Шинжлэх ухаан технологийн компаниа байгуулж, Хятадын ухаалаг  ложистик, ухаалаг үйлдвэрлэлийн үндэсний багийг бүрдүүлсэн  юм.”

Шинжлэх ухаан технологийн  судалгааны үр дүнд ялгах робот, ухаалаг кабинет, нисэх төхөөрөмж, жолоочгүй  автомашин зэрэг шинэ технологийг буухиа шуудангийн салбарт хэрэглэх нь улам  түргэсэж байна. JD ложилтикийн корпорацын X судалгааны газрын Үйлдвэрлэлийн  менежментийн хэлтсийн дарга Ли Ян: Өдгөө JD корпорац нийлүүлэлтийн олон шатыг  автоматжуулсан гэжээ.

Форумын үеэр тус арга хэмжээнд  оролцсон зочид, эрэлт хэрэгцээний чиг хандлагыг хамгаас чухалчилж, олон улсын  хэмжээний орчин үеийн шуудангийн боловсон хүчнийг түргэн бэлтгэж, “засгийн  газар, компани, сургууль, судалгааны нэгж, хэрэглэгчид” уялдаатай хөгжихийг  нэмэгдүүлэн, бүх талын хамтын ажиллагааны шинэ механизм бүрдүүлж, анхан шатны  судалгааны үр дүнг аж үйлдвэрлэлийн технологи болгон шилжүүлэхийг түргэтгэх  хэрэгтэй хэмээн уриалжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100