CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын валютын нөөц өсжээ

01-08-2018 17:33

 Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд  Хятадын Ардын банкны нийтэлсэн валютын нөөцийн тоо баримтаас үзвэл, 2017 оны  12-р сарын эцсийн байдлаар, Хятадын валютын нөөц 3 их наяд 139 тэрбум 900 сая  ам.долларт хүрч, 2017 оны эхээс 129 тэрбум 400 сая ам.доллараар өсөж, өсөлтийн  хэмжээ нь 4.3 хувьд хүрчээ.

Тоо баримтаас үзвэл, 12-р сарын  эцсийн байдлаар, валютын нөөц 11-р сарын эцсээр 20 тэрбум 7 сая ам.доллараар  өсөж, өсөлтийн хэмжээ нь 0.66 хувьд хүрч, 11 сар дараалан өссөн байна. Валютын  удирдлагын үндэсний газар, 2017 оны 12-р сард, Хятадын хил дамнасан мөнгөний  урсгал, хилийн гадаад дотоодын гол цогцуудын наймаа улам тогтворжин, тэнцвэртэй  болсон байна. Олон улсын банк санхүүгийн зах зээл ерөнхийдөө бага хэмжээгээр  хөвөрч, америк долларын бус валютын ханш, хөрөнгийн үнэ өсөж, үүний улмаас  гадаад валютын нөөцийн хэмжээ өссөн байна гэжээ.

                                                                                          Сайн-Өлзий 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100