CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төвийн цаг уурын станц улбар шар өнгийн дохио өгөв

01-04-2018 15:21

Синьхуа агентлагийн мэдээ: 1  сарын 3-ны өдрийн 18 цагт  Төвийн цаг уурын станц анхны цас орох тухай  сэрэмжлүүлэх дохио өгсөн бол Хятадын Цаг уурын газраас цаг агаарын гамшгаас  урьдчилан сэргийлэх гуравдугаар зэрэглэлийн сэрэмжлүүлэх дохио  өгчээ. 

Төвийн Цаг уурын станцын төсөөлснөөр, 3-ны 20 цагаас 4-ний 20  цаг хүртэл, Шаанши мужийн төв, өмнөд бүс, Шаньши мужийн өмнөд бүс, Хэнань мужийн  ихэнх нутаг, Шаньдүн мужийн өмнөд бүс, Хүбэй мужийн төв, баруун бүс, Аньхүй  мужийн төв, умард бүс, Жянсү мужийн төв, умард бүс зэрэг газраар их цас орно.  Үүнд, Хэнань мужийн өмнөд бүс, Хүбэй мужийн зүүн хойд бүс, Аньхүй мужийн төв  бүсийн зарим нутагт  их цас орно.

Хятадын Цаг уурын газрын  танилцуулснаар, Хэнань, Хүбэй, Аньхүй, Жянсү, Шаанши, Шаньши муж болон тэдний  эргэн тойрны нутгуудын цаг уурын газар ч  гамшгаас урьдчилан сэргийлэх бодит  арга хэмжээ авч, гамшгаас урьдчилан сэргийлэх гуравдугаар  зэрэглэлийн сэрэмжлүүлэх тохиог өгөх тухай бэлтгэл ажлуудаа ч эрчтэй хийсэн  гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100