CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Японы зочдыг хүлээн авч уулзав

12-29-2017 11:06

28-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,  Хятад улсын дарга Ши Жиньпин "Хятад-Японы эрх баригч намуудын солилцооны  механизмын VII хурал"-д оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Японы Либерал  ардчилсан намын дарга Никай Тошихиро, Цэвэр бодлоготны намын дарга Ёшихиса Иное  нараар ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Хятад, Японы эрх баригч намуудын  солилцооны механизм нь хоёр талын харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж  байгаа, дээрх хоёр намын удирдагчид хоёр орны эрх баригч намуудын солилцоог  ахиулан, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа, иргэдийн найрамдлыг  бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгааг Ши Жиньпин дарга өндрөөр үнэлжээ. Мөн  хоёр тал намууд хоорондын солилцоог эрчимжүүлэн, зөвшилцөл, хамтын ажиллагааг  гүнзгийрүүлж, Хятад, Японы харилцааг сайжруулахад улам их үүрэг гүйцэтгэж  ажиллахыг хүссэн байна.

Никай Тошихиро, Ёшихиса Иное нар Ши Жиньпин даргыг цаг зав гарган  хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, ХКН-тай солилцоо, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн  байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтын дараа, Ши Жиньпин "Хятад-Японы эрх баригч намуудын  солилцооны механизмын VII хурал"-д оролцож буй Японы төлөөлөгчидтэй хамт  дурсгалын зураг татуулсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100