CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Гамби улсын ерөнхийлөгчтөй хэлэлцээ хийв

12-22-2017 11:38

 Энэ сарын 21-ны өдөр Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Гамбигийн ерөнхийлөгчийг Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр угтан авсаныхаа дараа хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр хоёр орны удирдагчид, Хятад Гамбигийн хамтын ажиллагааны шинэ зураг төслийг хамтдаа хэлэлцэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм.

Энэ үеэр Ши Жиньпин: “Өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр орон харилцаагаа сэргээж, дипломат харилцааны шинэ хуудсыг нээсэн. Хятад Гамбигийн харилцаа сэргэсэн нь цаг үеийн хөгжлийн хандлага, хоёр орны иргэдийн хүсэл сонирхолд нийцэж байна. Жил гаруйн хугацаанд талууд бүх салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны ард иргэдэд бодит ашиг тус хүртээсэн. Хятадын тал хоёр улсын харилцааны хөгжлийн сайн хандлагыг үргэлж баримтлах болно. Хоёр талд ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг урт хугацааны турш үр дүнтэйгээр үргэлжлүүлэн хоёр орны ард иргэдэд ашиг хүртээнэ” гэлээ.

Харин Гамбигийн ерөнхийлөгч: “Гамби Хятад хоёр улс үнэнч нөхөрлөлөө нандигнан хамгаална. Өнгөрсөн зууны далаад оны Хятадын засгийн газрын тусламжийг үүрд үл мартан, талархсаар байна. Мөн хоёр орны харилцаа сэргэсэний дараах тусламж дэмжлэгт гүн талархаж байна. Хятад улс хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын хүрээнд Гамби улсыг дэмжсэнээр манай улсын хөгжил болон иргэдийн амжиргаанд бодит өөрчлөлт гарсан. Миний бие ч Хятадын эмнэлгийн багийн эмчилгээнд хамрагдаж байсан удаатай. Гамбигийн ард иргэд Хятадын ард иргэдэд тун хүндэтгэлтэй ханддаг бөгөөд хоёр орны харилцаа эргэж сэргэсэн нь талуудын үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Гамби нь нэг Хятад бодолгыг тууштай баримтлана. Гамби нь Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч болон дэд бүтэц, боловсрол, аялал жуучлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байна” гэсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100