CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Шанхайд 12 жилийн амьтдын баримал сүндэрлэжээ

12-21-2017 14:16

Шанхай хотын Миньсин дүүргийн W талбайд өвөрмөц дүрслэл бүхий баримлууд арванхоёрдугаар сарын 19-нд сүндэрлэсэн нь олны анхаарлыг татаад байгаа аж. Энэ нь 12 жилийн амьтдын дүрслэл бүхий баримлууд юм. Түүнчлэн баримлууд өнгө болон хэмжээний хувьд адилгүй ч суурь хэсэг нь дугуй эсвэл зууван хэлбэртэй. Харин дээд талын хэсгийг нь янз бүрээр дүрсэлсэн бөгөөд зарим нь бүр өлбөгөр ч гэж хэлж болохоор гэнэ.
 Эдгээр баримлуудын зураг төслийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “UAP studio”-ийн хамт олон гаргажээ. Хэдийгээр “12 жил” хөшөө нь тус талбайд тавигдаад хэсэг хугацаа өнгөрсөн ч өлбөгөр гэж болохоор хэлбэр, дүрс нь харин ч эсрэгээрээ олон хүний анхаарлыг татах болсон аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100