CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Далайн тээвэрлэлт нэмэгджээ

12-21-2017 14:10

 Сүүлийн жилүүдэд Гуанши мужийн Чиньжоу боомт нь 21-р зууны үеийн Далайн торгоны замыг барьж байгуулахын тулд далайн гарцыг эрчимтэй өргөжүүлж, боомтоор оруулж, гаргах ачаа барааны хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан байна.
Статистикийн мэдээллээс харахад, 2017 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Чиньжоу боомт дахь нийт ачаа тээвэрлэлт 75.47 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, боомтоор оруулж, гаргасан ачаа барааны хэмжээ буюу далайн тээвэрлэлт энэ хэрээр нэмэгдсэн гэсэн үг юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100