CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Модны мөчир дээр нохой урлажээ

12-20-2017 14:29

 Тайваний бичил сийлбэрч Чэнь Фэншянь модны мөчир дээр амьд мэт харагдах жижиг хэмжээний гурван нохой урлажээ. Тэдний хамгийн жижиг нохойны хэмжээ нь ердөө нэг миллметр бөгөөд толгойн хэсэг нь 0.1 миллметр юм байна. Тиймээс сайн харахын тулд томруулдаг шил хэрэглэх шаардлагатай гэнэ. Чэнь Фэншянь нь 12 жилийн турш жил бүр Шинэ жилийн баярыг угтан 12 жилийн амьтдыг сийлж байгаа аж.  

 Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард нэг см диаметртэй дугуй зэсэн дээр хятад шатрын хөлгийг урлажээ. Чэнь Фэншянь нь бичил сийлбэрийн ажлыг 30 гаруй жил хийсэн бөгөөд Хятадын уламжлалт соёлыг уран бүтээлдээ тусгадагаараа онцлогтой.  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100