CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр дахь “С919” онгоц анхны нислэгээ хийв

12-20-2017 14:22

 Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн хоёр дахь том хэмжээний зорчигч тээврийн онгоц “С919” өнгөрсөн ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 17-нд анхны нислэгээ үйлджээ. Тодруулбал, тус өдрийн 10:30 цагт Шанхайн олон улсын нисэх онгоцны “Пүдун” буудлаас хөөрч, хоёр цаг орчим туршилтын нислэг хийсэн байна. Энэ “С919” онгоцны бүх талын туршилтын судалгааны нислэг нь шинэ түүхийн хуудсыг нээж байна хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ.

 “С919” зорчигч тээврийн эхний онгоц нь өнгөрсөн тавдугаар сард анхны нислэгээ хийсэн юм. Хятадын төрийн өмчит “Comac” компани эдгээр онгоцыг үйлдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд ийм зургаан онгоц бүтээн, ирэх онд арилжааны нислэг хийхээр төлөвлөжээ.  “C919” нь 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хоёр хөдөлгүүрт онгоц юм. Түүнчлэн буулгүйгээр 4075-5555 км зам туулж чадна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100