CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зах зээлийн эрэлтийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ

12-19-2017 14:26

 Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүтцийн чанартай өөрчлөлт нь шинэ үеийн эдийн засгийн систем бий болгоход бөх бат суурь болох юм.

Орчин үеийн эдийн засгийн системийг бий болгохын тулд бодит эдийн засгийг хөгжүүлхэд хүч тавих шаардлагатай. Зах зээлийн эрэлтийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг гол зарчим, гол чиглэл болгож Хятадын эдийн засгийн чанар чансааг улам нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хоёр сарын өмнө хуралдсан ХКН-ын XIX их хурлаас зах зээлийн эрэлтийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүтцийн чанартай шинэчлэлийн талаар тодорхой дурьдсан билээ. Эдийн засгийн хөгжлийн чанар чансааг улам нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах, үйлдвэрлэлийн явц бүх шат дамжлагыг чанд анхааран ажлын бүтээмжийг улам дээшлүүлэх нь өнөөдрийн гол үүрэг хариуцлага болоод байгаа юм.

“Хятад” мөрөөдлийг биелүүлэх түүхэн шинэ аянд зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүтцийн чанартай шинэчлэлийг баримтлан Хятадын эдийн засагт шинэ зам шинэ ирээдүйг үргэлжлүүлэн нээсүгэй.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100