CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2022 оны өвлийн олимпийн логог танилцуулжээ

12-19-2017 15:30

2022 оны өвлийн олимп Бээжин хотноо болно. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 15-нд 2022 оны өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдэг болох логог олон нийтэд танилцуулах ёслол Бээжин хотноо зохион байгуулагджээ.
 Бээжингийн Өвлийн олимпийн хороонд олон улсын уран бүтээлчдийн 4506 бүтээл ирснээс Хятадын Төвийн дүрслэх урлагийн сургуулийн дэд профессор Линь Чүний бүтээл шилдгээр шалгарсан аж. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Бах “Эдгээр лого нь хүч чадал, хүсэл мөрөөдлийн бэлгэдэл” хэмээсэн байна. Түүнчлэн өвлийн олимпийн логог “Өвлийн мөрөөдөл”, паралимпийнхийг нь “Нисэлт” гэж нэрлэжээ.
Бээжин хотноо 2008 онд зуны олимп зохион байгуулагдаж байсан. Тэгвэл 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулснаар тус хот нь өвөл, зуны хос олимп болсон дэлхийн анхны хот болох юм.

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100