CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын 2018 оны эдийн засгийн төлөв байдал

12-18-2017 17:13

 ХКН-ын УЗЗ-ын хурлаас 2018 оны БНХАУ-ын эдийн засаг, хөгжлийн төлөвийг гаргасан байна

Өнгөрсөн 12-р сарын 8-ны өдөр ХКН-ын УЗЗ-ын хурал болж БНХАУ-ын 2018 оны эдийн засгийн төлөв байдлыг урьдчилан таамагласан байна.
Ирэх он нь ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх анхны жил, өөрчлөлт шинэчлэлийн 40 жил, бүх талаар чинээлэг нийгэмд орох чухал үе шат, “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний шилжилтийн цаг үе юм.
Нэг үндсэн зарчим: Өндөр чанартай хөгжлийг баримтлана.
Нэг голлох зарчим: Орчин үеийн эдийн засгийн тогтолцоог эхлүүлнэ.
Нэг урт хугацааны механизм: Нэн олон иргэнийг тохилог гэр орноор хангахын тулд  орон сууцны шинэ бодлого хэрэгжүүлнэ.
Нэг сэргийлэлт : Үүсэж болох эрсдэлээс урьдчилан хамгаална.
Нэг үүрэг: Хөгжил буурай орон нутагт ядуурлыг бууруулах ажлыг үүрэг болгон хэрэгжүүлнэ.
Нэг улаан шугам: Экологийн бохирдлын хэмжээг үргэлжлүүлэн бууруулна.

Эдийн засгийн шинэ төлөв байдлын эерэг өөрчлөлтүүдийг харахуй


2017 онд БНХАУ-ын эдийн засаг дэлхий нийтэд тулгарсан эрсдэл, саад бэрхшээлийг даван туулж, тогтвортой өндөр өсөлт рүү шилжлээ. Эдийн засгийн дөрвөн гол үзүүлэлт болох эдийн засгийн өсөлт, ажлын байр өндөр, бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш тогтвортой байв. Эдийн засгийг тогтвортой өсгөх нь төр засаг барих үндсэн зарчим, урт хугацаанд баримтлах үндсэн үүрэг юм.
Шинэ он шинэ эхлэл. БНХАУ орчин үеийн эдийн засгийн тогтолцоог эхлүүлхээс гадна үүсч мэдэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Ядуурлыг оновчтой аргаар бууруулна. Экологийн бохирдлын эх үүсвэрийг тогтоож, чинээнд нь тултал засна. Эдийн засагт нөлөөлж мэдэх эрсдлээс зайлсхийж, өндөр чанартай хөгжлийн цаг үед алхан орно.

Бодит эдийн засгийн шинэ хандлага


Хятад улс хүнд аж үйлдвэрийг салбарыг эрчимтэй хөгжүүлсэн. Тиймээс бүтээлч инновацийг дэмжин хөгжүүлж, дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалтай нийцүүлэн Хятад улс эдийн засагтаа шинэ өнгө төрх бий болгох болно. Өнгөрч буй 2017 онд шинэ технологи, шинэ загвар бий болгосон бол 2018 онд бодит эдийн засагт шинэ алхам хийнэ.
Хятад улс эдийн засагт тулгарах ямарваа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
БНХАУ-ын эдийн засаг хэлбэрийн өөрчлөлтийн үедээ буй тул ямарваа эрсдэл саад бэрхшээл тулгарч болзошгүй. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-ын эдийн засаг эрсдэлтэй орчинд байсан ч тогтвортой хөгжлөө хадгалж чадсан. 2018 онд эрсдэл болон өрсөлдөөн мөн орших болно. БНХАУ-ын эдийн засгийн том хүрдийг тогтвортой урагшлуулхад баталгаатай төрийн бодлого баримтлан, эрсдэлийг хамгийн доод түвшинд хүртэл бууруулна.


Бүх талаар нээлтэй байх эдийн засаг 


Өөрчлөлт нээлт, шинэ ахиц дэвшлийг бий болгоно. Хятад улс үүд хаалгаа нээх тусам Хятадын эдийн засагт хөгжлийн шинэ орон зай нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн эдийн засгийн тайзнаа улам их үйлдэл үзүүлэх юм. Сүүлийн өдрүүдэд хуралдсан ХКН-ын УЗЗ-ын хурлаас бүх талаар нээлтэй байх болно гэж дурьдсан. Бүх талаар нээлтэй байх нь Хятад улсын хөгжилд төдийгүй дэлхийн хөгжилд ч шинэ алхам хийх чухал ач холбогдолтой юм.


Орон сууцны шинэ бодлого 


Орон байр нь иргэдийн амьдрах хамгийн энгийн баталгаа. Ая тухтой орон сууцанд хүн бүр, өрх бүр суух ёстой. Тиймээс ч орон сууцны үнэ тогтвортой байх нь маш чухал. Сүүлийн өдрүүдэд хуралдсан ХКН-ын УЗЗ-ын хурлаас нэн олон хүмүүсийг гэр оронтой болгохын тулд орон сууцны шинэ бодлогыг шамдан хэрэгжүүлнэ гэсэн юм. Энэ нь ирэх онд орон сууцны үнэ ханшинд шинэ өөрчлөлт орохыг харуулж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100