CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ухаалаг робот номын дэлгүүрт ажиллаж эхэллээ

12-18-2017 14:58

Хятадын Ханжоу хотын “Шиньхуа” хэмээх номын дэлгүүрт ухаалаг робот ажиллах болсон байна. Тус номын дэлгүүр нь таван сарын хугацаанд засвар хийж, энэ сарын 15-наас албан ёсоор үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.

Засварын дараа дэлгүүрийн ном худалдах төвийн үйлчилгээний хэсэг бүрт ухаалаг робот “Шяошинь”-ийг байрлуулсан аж. “Шяошинь” нь үйлчлүүлэгчдэд ном хайж, шалгаж өгөхөөс гадна ном танилцуулж, сонголт хийхэд нь туслах зэргээр төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Түүнчлэн худалдан авагчдад шинжлэх ухаан технологийн ухагдахууныг илүү хялбар ойлгох боломжийг олгосон гэнэ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100