CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

24 цаг ажилладаг ухаалаг номын сан нээгдлээ

12-15-2017 15:45

Ажлын цагт амжуулан номын санчаас ном авах гэж дугаарлах, яарах шаардлагагүй болжээ. БНХАУ-ын Хэбэй мужийн Бажоу хотод 24 цагаар ном олгох ухаалаг номын сан өчигдөр буюу энэ сарын 14-д албан ёсоор нээлтээ хийж, олон нийтэд үйлчилгээ үзүүлээд эхэлсэн байна.
Тус номын сан нь Бажоу хотын номын сангийн салбар бөгөөд 3000 гаруй номын архивтай төдийгүй үнэгүй утасгүй интернэттэй. Ухаалаг номын сан нь хотын иргэдэд өөртөө үйлчлэн ном авах, буцаах гэх мэт боломжийг олгохоос гадна үйлчилгээг илүү хялбар болгосноороо давуу талтай хэмээн номын сангийнхан онцолжээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100